Буцаалтын нөхцөл
Худалдан авсан барааг буцаах журам.
Бараа худалдан авснаас хойш сэтгэл ханамжийн баталгаа 48 цаг байх бөгөөд худалдан авалт хийсэн салбар дэлгүүрт журмын дагуу буцаалт хийгдэнэ.
1. Үйлдвэрийн гажиг
Бараанд үйлдвэрлэлийн явцаас шалтгаалсан аливаа доголдол, гэмтэл илэрвэл хэрэглэгч заавал OUL Telecom-ийн эрх бүхий инженерээр шалгуулах бөгөөд инженерийн дүгнэлтийг үндэслэн заасны дагуу шийдвэрлэнэ.
2. Сав баглаа боодол ба дагалдах хэрэгсэл
Худалдан авагч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл (олгосон барааны хамт) бүрэн, бүтэн байдлаар нь авч ирнэ. Дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.
Буцаалтын үе шат
- 1
Худалдан авалт хийснээс хойш 48 цагийн дотор салбар дэлгүүрт хүрэлцэн ирэх.
- 2
Барааг сав баглаа, дагалдах хэрэгслийн хамт бүрэн бүтэн авчрах.
- 3
Шаардлагатай тохиолдолд OUL Telecom-ийн эрх бүхий инженерээр шалгуулах.
- 4
Журмын дагуу шийдвэр гарч, буцаалт хийгдэнэ.
Буцаалттай холбоотой асуудлаар:
📞 7000 9086