Баталгаат засварын нөхцөл
Үйлдвэрийн гажгаас шалтгаалсан эвдрэл гэмтлийг шийдвэрлэх журам.
Баталгааны нөхцөлөөр тухайн барааны баталгаат засварын хугацаанд илэрсэн эвдрэл, гэмтэл нь үйлдвэрийн гажгаас шалтгаалсан тохиолдолд уг барааг дараах нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
1. Засварын хугацаа
Барааны гэмтлийг ажлын 14 хоногийн дотор засварлана. Хэрэв OUL Telecom ХХК-оос үл шалтгаалан сэлбэг хэрэгслийн хангалтын хугацаанаас хамаарч засварын гүйцэтгэлийг ажлын 20-аас дээш хоног хүлээлгэсэн, үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй тохиолдолд дараах арга хэмжээг авна:
- 1
Ижил төрөл, чанарын бараагаар сольж өгнө.
- 2
Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох бөгөөд энэ тохиолдолд тухайн гэмтэлтэй барааны ашигласан хугацаа болон элэгдэл, хорогдлыг дотоод журмын дагуу тооцон төлбөрийг суутган авна.
- 3
Худалдан авагчийн сонгосон бараа нь гэмтэлтэй барааны суутгал хассан дүнгээс их үнийн дүнтэй болсон тохиолдолд зөрүү төлбөрийг худалдан авагч хариуцна.
2. Дагалдах эд анги
Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд (холболтын кабель, батарей, цэнэглэгч, алсын удирдлага, цүнх, санах ойн карт г.м.) нь энэхүү баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй.
3. Зөөврийн компьютер ба дагалдах хэрэгсэл
Бүх төрлийн зөөврийн компьютерын батарей болон компьютерын дагалдах хэрэгслүүд (keyboard, mouse, speaker г.м.) тус бүр 3 сарын баталгаат хугацаатай болно.
4. Баталгааны хуудас
- • Баталгаат засварын хуудас нь худалдан авсан барааны төлбөрийн баримтын хамт хүчинтэй.
- ⚠️ Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу. (Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд байгууллага нөхөж олгох үүрэг хүлээхгүй.)
5. Баталгаат засварт хамаарахгүй нөхцөл
- ✕Барааны ашиглалтын заавар зөрчсөн
- ✕Бусад газраар засвар хийлгэсэн
- ✕Цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл болон уг барааны зааврын дагуух тэжээл хэрэглээгүйгээс үүссэн гэмтэл
- ✕Доргиох унагаах зэргээр эд ангийг механикаар гэмтээсэн гэмтэл
- ✕Программ хангамжаас үүдэлтэй гэмтэл
- ✕Лац хөдөлсөн
- ✕Баталгаат засварын хугацаа дууссан
Баталгаат засвартай холбоотой асуудлаар:
📞 7000 9086