itIc

Үйлчилгээний нөхцөл

www.itic.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх журам.

www.itic.mn цахим худалдааны сайт нь «Оул Телеком» ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр тус онлайн веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч нь www.itic.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр веб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

1.3 Хяналт

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд «Оул Телеком» ХХК (цаашид Компани гэх), бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.

1.4 Насны хязгаарлалт

www.itic.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.

1.5 Нэр томьёо

Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.5.1 «Компани»
www.itic.mn веб сайтыг өмчлөгч «Оул Телеком» ХХК-ийг.
1.5.2 «Хэрэглэгч»
www.itic.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг.
1.5.3 «Нийлүүлэгч»
Өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар www.itic.mn веб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг.

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар:

✉️ info@oultelecom.com